Нийслэлийн гурван байршилд зам засвар, шинэчлэлийн ажил бүрэн дууслаа

Нийслэлийн Замын хөгжлийн газар 2022 онд зам засвар, арчлалтын хүрээнд хотын 14 байршил дахь гол болон туслах замыг засаж, шинэчлэхээр болсон. Тэдгээр авто замуудад сүүлийн 15-20 жилийн хугацаанд ээлжит болон их засвар хийгээгүй тул асфальт бетон хучилтад торон хагарал, нүхэн эвдрэл ихээр үүсэж, энэ нь зарим хэсгийн суурь бүтцэд нөлөөлж, ашиглалтын хэвийн нөхцөл алдагдсан тул энэ ондоо багтаан засвар, шинэчлэл хийхээр төлөвлөсөн юм. Шинэчлэлийн хүрээнд тухайн авто замд цемент бетон хучилтын хэв гажилтын заадас засварлах, суурь болон өнгө асфальт бетон хучилт, хэвтээ тэмдэглэл хийх, явган хүний замыг засан шинэчлэх зэрэг ажлыг хийж, гүйцэтгэж байна. Одоогийн байдлаар гурван байршилд шинэчлэлийн ажил … Continue reading Нийслэлийн гурван байршилд зам засвар, шинэчлэлийн ажил бүрэн дууслаа